Нягтал бол Монголын анхны мэргэшсэн БНХАУ-ын компанийн нягтлалтын үйлчилгээ. Үүсгэн байгуулагч Э.Мишээл нь БНХАУ-ын хуулийн дээд сургуульд төгсөж, HSK 6 гэрчилгээтэй, худалдан авалтын чиглэлээр арван жил ажилласан туршлагатай.
“Нягтал”-ыг үүсгэн байгуулах болсон шалтгаан маань тун тодорхой: Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа тэдгээрийн үнэн бодит мэдээлэл, эрсдэлийн түвшинг бие даан нягтлах боломж дутмаг байдаг.
Шанхай хотод 4 жил хувийн хэвшилд ажиллах хугацаандаа БНХАУ-ын төрийн байгууллагуудтай шууд харилцаж, лиценз, зөвшөөрөл авах, хятад хэл дээр гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх ажлыг биечлэн гүйцэтгэсэн.
Монголын зах зээлд нийлүүлэгчийг нягтлахгүйгээр зөвхөн итгэлцэлд тулгуурлан гэрээ байгуулах нь нийтлэг үзэгдэл. Гэвч нийлүүлэгч нь шууд үйлдвэрлэгч үү эсвэл дундын зуучлагч уу, тухайн компани БНХАУ-д шүүхийн маргаантай эсвэл санхүүгийн эрсдэлтэй эсэхийг мэдэх нь гэрээ байгуулахаас өмнөх хамгийн чухал алхам юм.
”Гэрээ байгуулахаас өмнө нийлүүлэгчийг шалгах олон улсын хатуу стандарт бол 'Нягтал'-ын тайлан бүрийн суурь зарчим юм.”
Э.Мишээл · Үүсгэн байгуулагч, Нягтал“Нягтал” гэдэг нь монголоор “шалгах, нягтлах” гэсэн утгатай — мөн манай брэндийн үндсэн гүн ухааны тулгуур болсон Зөвлөлтийн үеийн “Итгэ, гэхдээ нягтал” гэсэн мэргэн үгэнд гардаг. Рейган, Горбачёв нар цөмийн хэлэлцээрийн үеэр ашигласан тэр зарчим — манайд БНХАУ-ын нийлүүлэгчтэй харилцахад яг ижилхэн хамааралтай.
Due diligence буюу "зохих ёсны шалгалт" нь таны ирээдүйн түнш болох компанийн талаарх баримт мэдээллийг албан ёсны эх сурвалжаас цуглуулж, дүн шинжилгээ хийх үйл явц юм.
Та бараа захиалахаар болоод нийлүүлэгч 50% урьдчилгаа шаардаж байна. Хэрэв тухайн компани шүүхийн асуудалтай эсвэл залилагч байвал таны хохирол асар их байж болно.
Манай тайлан бол Google хайлт биш. БНХАУ-ын засгийн газрын мэдээллийн сан, олон улсын хориг жагсаалт, шүүхийн бүртгэлд шууд нэвтрэн мэдээлэл цуглуулдаг.