БНХАУ-ын нийлүүлэгч болон түншийг олон улсын стандартын дагуу гүнзгийрүүлэн нягтлах, хил дамнасан худалдааны хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ.
Монголын аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 4.5 тэрбум ам.долларын худалдан авалтыг БНХАУ-аас хийдэг. Зөвхөн танилын хүрээгээр дамжуулж, нягтлахгүйгээр бизнес хийх нь асар их эрсдэлтэй. Эрсдэлийг тодорхойлоогүй аливаа алхам бол зөв шийдвэр биш, мөрийцөл юм.
Итгэ, гэхдээ нягтал: Бидний үзүүлж буй цогц шалгалт, тайлан дүгнэлт нь таны бизнесийн хувьд энгийн нэгэн урсгал зардал биш, хөрөнгө оруулалтыг хамгаалах Бизнесийн эрсдэлийн хамгаалалт юм.
БНХАУ-ын нийлүүлэгчтэй анх харилцаж эхэлснээс бараа хүлээн авах хүртэлх бүхий л үе шатанд таны эрх ашгийг хамгаална.
Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ болон олон улсын зах зээлд хуулийн зохистой бүтцийг баримтлан аюулгүй нэвтрэн ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Монголын бизнест ногоон санхүүжилтийн шаардлага хангаж, олон улсын тогтвортой хангамжийн гинжин хэлхээний стандартад нийцэхэд дэмжлэг үзүүлнэ.
Бүтээгдэхүүний техникийн шаардлагыг тодорхойлохоос эхлэн ачааг логистикийн түншид шилжүүлэх хүртэлх бүх үе шатыг нэг цэгийн хяналтаар удирдана.
Гэтэл нэг ч нягтлалт хийлгүйгээр буруу нийлүүлэгч сонговол — мөнгөө буцааж авах магадлал 5%-аас доош байна.
Зөвлөгөө авах →БНХАУ Монголын хамгийн том импортын түнш — нийт импортын 40%-ийг эзэлдэг. 2024 оны WTO мэдээлэл.
БНХАУ-ын Дээд Шүүхийн мэдэгдлээр 2024 онд залилангийн хэрэг 82%-иар нэмэгдсэн.
БНХАУ-д гарсан залилангийн дараа мөнгөө буцааж авах хууль эрх зүйн боломж маш хязгаарлагдмал.
Анхны холбогдосноос зөвлөгөө хүлээн авах хүртэл — бүх алхам тодорхой, хурдан, найдвартай.
Бизнесийн хэрэгцээ, гүйлгээний хэмжээ болон санаа зовоосон зүйлийг хамтдаа тодорхойлно. Мэргэжилтэн ажлын 24 цагийн дотор холбоо барина.
Манай баг мэргэжлийн арга зүй болон хамтрагч сүлжээгээ ашиглан таны нөхцөлд тохирсон мэдээллийг цуглуулж, хэрэглэх боломжтой дүгнэлт гаргана.
Тайлан болон зөвлөмжийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд үргэлжилсэн хяналтын дэмжлэг авна. Мэдлэгтэйгээр шийдвэр гаргах боломж танд байна.
БНХАУ-ын Дээд Шүүхийн 2025 оны тайланд тусгагдсан хэргийн тоо нь Монголын аж ахуйн нэгжүүдэд бодит сануулга юм. Бид тоо баримтын ард юу байгааг задлан шинжлэв.
Хонг Конгийн хуулийн тогтолцоо нь олон улсын хувийн хуулийн дагуу хамгаалагдсан, тунгалаг гэрээний орчинг бүрдүүлдэг. Монгол бизнесүүдэд энэ нь юу утгатай вэ?
Эрсдэлийн зөвлөх таны хүсэлтийг хянаад, ажлын 24 цагийн дотор холбогдон зөвлөгөөний цагийг тохиролцоно.