Прогресс-Интернэшнл нь Монголын аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудад зориулсан, БНХАУ-ын чиглэлийн худалдан авалт, компаниудыг нягтлах, мөн мэргэшсэн зөвлөгөөний фирм юм.
"Нягтал"-ыг үүсгэн байгуулах болсон шалтгаан маань тун тодорхой: Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа тэдгээрийн үнэн бодит мэдээлэл, эрсдэлийн түвшинг бие даан шалгах боломж дутмаг байдаг.
Шанхай хотод 4 жил хувийн хэвшилд ажиллах хугацаандаа БНХАУ-ын төрийн байгууллагуудтай шууд харилцаж, лиценз, зөвшөөрөл авах, хятад хэл дээр гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх ажлыг биечлэн гүйцэтгэсэн.
Монголд БНХАУ-ын талтай хийх томоохон хэлцэл, тендер, нийлүүлэлтийн гэрээнд мэргэжлийн бие даасан зөвлөгөө авах боломж бараг байдаггүй. Гэрээний нөхцөл, хамтрагч талын хуулийн болон санхүүгийн байдлыг бие даан шалгаагүйгээр урагшлах нь байгууллагын хэмжээнд ноцтой, тооцоологдоогүй эрсдэл дагуулдаг.
"Аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хувьд БНХАУ-ын талтай хийх томоохон хэлцлийн өмнө хуулийн болон санхүүгийн эрсдэлийг бие даан дүгнэж шалгах нь зөвхөн боломж биш — байгууллагын үүрэг хариуцлага юм."
Э.Мишээл · Үүсгэн байгуулагч, Нягтал“Нягтал” гэдэг нь монголоор “нягтлах” гэсэн утгатай үйл үг — Зөвлөлтийн үеийн “Итгэ, гэхдээ нягтал” гэсэн мэргэн үгнээс ургасан манай брэндийн философи юм. Рейган, Горбачёв нар цөмийн гэрээний үеэр ашигласан тэр зарчим БНХАУ-ын нийлүүлэгчтэй харилцахад адил хэрэгтэй.