ГОЛЛОХ ЧИГЛЭЛ 01
БНХАУ-ын нийлүүлэгчтэй анх харилцаж эхэлснээс бараа хүлээн авах хүртэлх бүх үе шатанд таны аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг хамгаалдаг.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
БНХАУ-ын компанийн бодит хуулийн байдал, эзэмшлийн бүтэц болон санхүүгийн эрсдэлийг БНХАУ-ын засгийн газрын мэдээллийн санд тулгуурлан нягтална.
Таны тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг илгээхийн өмнө бие даасан мэргэжлийн шалгагчаар дамжуулан баталгаажуулна.
Хятад хэл дээрх гэрээний эрсдэлтэй заалт, далд нөхцөлийг тодорхойлж, хэлэлцээрт таны байр суурийг бэхжүүлнэ.
ГҮЙЛГЭЭНИЙ ДӨРВӨН ШАТ
БНХАУ-аас бараа авахад эрсдэл ганцхан цэгт байдаггүй. Ийтд бид гүйлгээг дөрвөн шатанд тус бүрд нь ажилладаг.
Таны харилцаж буй хүн үнэхээрийн уг компанийг төлөөлж байна уу? Цаасан дээр л оршдог компани БНХАУ-д их байдаг. Гэрээ зурж гүйлгээ хийхээс өмнө нягтлах нь хамгийн хямд хамгаалалт.
Нийлүүлэгч цэвэр байна гэдэг нь гүйлгээ аюулгүй байна гэх баталгаа биш. Монголын бизнес эрхлэгчид гэрээнд гарын үсэг зурахдаа ямар нөхцөлтөй байгааг ихэнхдээ бүрэн мэддэггүй — БНХАУ-ын хуулийн орчинд энэ нь эрсдэл дагуулдаг.
"Манайх том үйлдвэр, санаа зовох зүйлгүй" гэсэн үгийг WeChat-ийн зургаар үнэн эсэхийг үнэлэх болохгүй. Бид таны өмнөөс гуравдагч талын мэргэжлийн шалгагчийг үйлдвэрт биечлэн явуулж, тухайн компанийн жинхэнэ мөн чанарыг шалгуулна. Эдгээр мэргэжлийн шалгагчид нь олон жилийн ажлын туршлагатай, хэлний саадгүй ажилладаг. Монгол компаниуд худалдан авалт бүрт чанарын мэргэжилтэн үйлдвэрлүү явуулах боломж хомс. Их хэмжээний томилолтны зардал гаргасан ч ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс явуулж хэрэгцээтэй мэдээлэлээ авч чададгүй.
Бараа Улаанбаатарт ирсний дараа "чанар нь муу байна" гэх яриа хэтэрхий их сонсогддог. Ачаа явахаасаа өмнө, үйлдвэрийн шалан дээр байх үедээ шалгуулах нь буцаах боломжгүй хохиролоос сэргийлэх цорын ганц бодит арга.
ХЭН ХАМААРАХ ВЭ
БНХАУ-аас бараа, тоног төхөөрөмж, түүхий эд импортолж буй аж ахуйн нэгжүүд. Нийлүүлэгчийн хуулийн байдал болон барааны чанар хоёулаа нэгэн зэрэг шалгагдана.
Тендер шалгаруулалтаар БНХАУ-ын нийлүүлэгчийг авч буй, дотоодын журам болон олон улсын ил тод байдлын стандартыг хангах үүрэгтэй байгууллагууд.
₮500 сая ба түүнээс дээш хэмжээний гэрээ байгуулахаар бэлдэж буй бизнес аж ахуй нэгжүүд. Гэрээний эрсдэлийг хязгаарлах, хэлэлцээрийн байр сууриа бэхжүүлэхэд чиглэгдсэн.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Эрсдэлийн зөвлөх таны хүсэлтийг хянаад, ажлын 24 цагийн дотор холбогдон зөвлөгөөний цагийг тохиролцоно.